ӨАБНУ-ЫН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ШҮҮЖ БАЙНА

Үйл явдал

ӨАБНУ-ын экс ерөнхийлөгч Жейкоб Зумад холбогдох хэргийн дагуух шүүх хурал мягмар гарагт энэ улсад эхэллээ.

Жейкоб Зумаг шүүх үйл явцаас удаа дараа зайлсхийж, шүүх хурлыг санаатай тасалдуулсанд буруутган 15 сар хорих ял оноосон юм. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн экс ерөнхийлөгчийг Квазулу-Наталь мужид байрлах засан хүмүүжүүлэх газрын дэргэдэх эмнэлэгт шилжүүлжээ. Зумагийн өмгөөлөгчид экс ерөнхийлөгчийг эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал, шүүх үйл явцад оролцох боломжгүй гэж нотлохыг хүсч байгаа юм.

Хэрвээ ийм дүгнэлт гаргуулбал ӨАБНУ-ын төрийн эрх барьж байсан эрхмүүдтэй холбоотой авлига, хээл хахууль, улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэг гацаанд орж удаашрахад хүрч болзошгүй.