ДОРНЫ ЗУРХАЙ: Намрын тэргүүн сарын шинийн 3.БАЛЖИННЯМ тохиосон билэгт сайн өдөр

Зурхай

2021.08.11, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3. НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САР. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.08.11, Лхагва гараг

Наран ургах шингэх: 05.42-20.13

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.