Индонезид Иль Левотолок галт уул сэрж оргилж эхэллээ

Үйл явдал

Индонезид Иль Лево-толок галт уул сэрж оргилж эхэлжээ. Галт уул сүүлийн хоёр хоногт сэрж оргилоод байгаа юм.

Индонезийн хамгийн идэвхтэй галт уулын тоонд багтдаг Иль Левотолок галт уул 28-ны өдрийн 00 цаг 24 минутад эхний удаа доргиж, улмаар орон нутгийн цагаар 07 цаг 22 минутад дахин хүчтэй сэрж оргилжээ. Галт уулын оройгоос өтгөн хар утаа суунаглаж, бэл дагуу нь халуун хайлмаг, үнс нурам цацагдсан байна.

Галт уулын оройгоос мянгаад метрийн өндөрт үнс нурам цацагджээ. Орон нутгийн эрх баригчид нь иргэддээ хандан галт уул руу 3 км-ээс дотогш радиуст нэвтрэхгүй байхыг анхааруулсан байна. Хамгийн сүүлд Иль Левотолок галт уул 2020 оны 11-р сарын 29-нд сэрж оргилон, тухайн үед уулын бэл дагуух хот суурин газраас 5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байжээ.