Токио-2020 олимпын үеэр хар салхи нүүрлэж магадгүй

Спорт

Цаг уурчдын мэдээлж байгаагаар, Японы зүүн эрэгт халуун орны Непартак хар салхи үүсч, Даваа гарагийн сүүл эсвэл Мягмар гарагт Токио хотыг дайрч магадгүй юм байна.

Японд Даваа гарагийн өглөөгүүр хар салхи Токиогоос хойшоо зүгт тохиолдож болзошгүй байсан, үүний улмаас хүчтэй салхи, бороо Токио-2020 олимпын наадмын зарим тэмцээн уралдаан, ялангуяа усан спортод нөлөөлж эхэлжээ.

Хар салхины улмаас Олимп зохион байгуулагчид Даваа гарагаас Ням гараг хүртэлх сэлүүрт завины төрлийн тэмцээнүүдийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Үүний хажуугаар аагим халуун ч аль хэдийнэ тамирчдад багагүй бэрхшээл болоод байгаа. Өдрийн ид цагаар Цельсийн +33 хэм хүрч, чийглэгийн хэмжээ улам нягтарчээ. Шинжээчдийн үнэлгээгээр, түүхэн дэх хамгийн халуун зуны олимпын наадам гэж хэлж болохоор байна.

Токиогийн энэ их аагим халуунд Баасан гарагт ОХУ-ын харваач тамирчин ухаан алдсан байна. Тамирчид, дасгалжуулагч нар нарнаас халхлахын тулд сэрүүцүүлэх хантааз, сэнс,  шүхэр зэрэг ашиглажээ.

Токио-2020 олимпын наадам нь коронавирусны цар тахлын улмаас жил гаруйн хугацаанд хойшилж эхэлсэн, бараг бүх уралдаан тэмцээн нь үзэгчгүй зохион байгуулагдаж байна.