82 настай Уолли Фанк сансарт зорчсон хамгийн ахмад хүн боллоо

Энтертэйнмент

Blue Origin компанид бүтээсэн Нью Шепард сансрын хөлөг сансрын уудамд амжилттай зорчоод ирлээ. Энэ хөлгөөр сансрын уудамд зорчсон 82 настай Уолли Фанк сансарт ниссэн хамгийн өндөр настай иргэн болжээ. 

 Нью Шепард хөлгөөр Жефф Безостой хамт түүний дүү Марк Безос, сансрын нислэгийн анхны эмэгтэй зааварлагч, 82 настай Уолли Фанк болон 18 настай Голландын оюутан Оливье Деймен нарын 4 хүнтэй баг сансрын уудмыг зорьсон юм. 

Безосын багт орж анхны хувийн сансрын хөлгөөр ниссэн 82 настай Уолли Фанк сансарт зорчоод ирсэн хамгийн ахмад, өндөр настай хүн болжээ. Америкийн нисэх хүчний ахмад, сансрын нислэгийн анхны эмэгтэй зааварлагч тэрээр агаарт нийтдээ 16,6 мянган цаг нисч, 3 мянга гаруй нисэгчийг сургаж байжээ. 1960-аад оны үед хатагтай Фанк Меркюри-13 төслийн хүрээнд сансрын астронавтууд бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж байсан юм.