Лора Кенни: Медалиас илүүтэй намайг миний хүү зоригжуулдаг

Үйл явдал

Заалны дугуйн спортын 4 удаагийн олимпийн аварга Лора Кенни хэрэв Токио 2020 олимпын наадамд бүх гараандаа түрүүлбэл Их Британийн бүх цаг үеийн хамгийн амжилттай тамирчин болох юм. 

Түүний амжилтын энэ их эрч хүч, зориг хатуужил нь хүү Албитай нь холбоотой гэнэ. 

"Намайг зоригжуулдаг хүн бол мэдээж Алби (хүү).

Би түүндээ зориулж чадаагүй цаг хугацаагаа амжилттай дуусгаж эргэн очихыг хүсч байна.

Шалтгаангүйгээр зүгээр өнгөрөөсэй гэж хүсэхгүй байна. Би олимпын наадамд зүгээр оролцохын тулд бус, харин медаль авахын тулд явахыг хүсч байна."

29 настай тамирчин Кенни үр хүүхдүүдээсээ үнэт цагаа хасч бэлтгэл сургуулилалтад зориулсан ганц эмэгтэй тамирчин бус юм.

Их Британийн шигшээ багт оролцож байгаа тамирчдын ихэнх нь эмэгтэйчүүд юм, эрэгтэйчүүдээсээ хоёр дахин их ялангуяа ээжүүд байгаагаараа энэ удаагийн олимпын онцлог гэнэ. 

Эх сурвалж: Olympics.com