Орон нутаг руу зорчих иргэдийн анхааралд

Нийгэм

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 18 аймгийн 179 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Үүнд:

 

  1. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  2. Булган аймгийн 7 сум буюу Гурван булаг, Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
  3. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Зуунмод
  4. Сүхбаатар аймгийн 9 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээт, Асгат, Эрдэнэцагаан
  5. Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  6. Хэнтий аймгийн 18 сум бүгд
  7. Дорнод аймгийн 5 сум буюу Сэргэлэн, Баяндун, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
  8. Ховд аймгийн 1 сум буюу Булган
  9. Дундговь аймгийн  11 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан, Адаацаг, Баянжаргалан
  10. Дорноговь аймгийн 14 сум бүгд
  11. Сэлэнгэ аймгийн 14 сум буюу  Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Сайхан, Хушаат, Хүдэр, Түшиг, Сант, Орхонтуул
  12. Увс аймгийн 6 сум буюу Давст, Тэс, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
  13.  Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  14. Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
  15. Баян-Өлгий аймгийн 3 сум буюу дэлүүн, Цэнгэл, Булган,
  16. Завхан аймгийн 11 сум буюу Завханмандал, Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум
  17. Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоожээ. 

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.