ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.05.20/ Наран ургах, шингэх 5:08-20:30

Зурхай

2021.05.20, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 8. ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ГАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2021.05.20, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 05:08-20:30
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.