Дархлаажуулалт Орхон, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ аймагт идэвхтэй үргэлжилж байна

Эрүүл мэнд

Улаанбаатар хотод 1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын нэгдүгээр тунд 900 гаруй мянган хүн хамрагдсан байна. Харин хоёрдугаар тунд 500 орчим мянган хүн хамрагджээ. Дархлаажуулалтын явц хөдөө орон нутагт хангалтгүй байгааг мэргэжлийн байгууллагаас танилцуулж байна. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаж дархлаа тогтсон иргэдэд үйлчилгээний байгууллагууд нээлттэй болж байгааг УОК-оос  мэдээлсэн. Тиймээс вакциндаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.

Орон нутагт дархлаажуулалт Орхон, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ аймагт идэвхтэй үргэлжилж байна. Орон нутагт өнөөдрийн байдлаар 53 мянган хүн нэгдүгээр тунд, 18 мянган хүн хоёр, Дархан-Уул аймагт 52 мянган хүн нэг, 21 мянган хүн хоёр, Сэлэнгэ аймагт 55 мянган хүн нэг, 15 мянган хүн хоёрдугаар тунд хамрагдсан нь хамгийн өндөр үзүүлэтийг харуулж байна.