Сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

Нийгэм
Энэ жил улсын хэмжээнд орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн 53 мянган иргэнд нийт 32.5 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор байгааг ТЕГ-аас мэдээллээ.
Одоогийн байдлаар Дархан-Уул, Орхон, Төв, Дорнод аймаг төрийн сангаар дамжуулан орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголтыг олгоод байна. нийслэлд энэ сард багтаан дээрх буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.