Ковид-19: Англи, Шотланд, Умард Ирландад сүүлийн 24 цагт нас баралт бүртгэгдээгүй

Ковид-19 /дэлхий/
Даваа гарагт Англи, Шотланд, Умард Ирландад коронавируст халдвараас үүдэлтэй нас баралт бүртгэгдээгүй байна.
Харин Уэльст нас баралт дөрөв бүртгэгдсэн нь Их Британи улсын хэмжээнд Ням гарагтай харьцуулахад хоёр тохиолдлоор бага зэрэг нэмэгдсэн.

Иймд Ерөнхий сайд Борис Жонсон ирэх 7 хоногоос хөл хорионы хязгаарлалтуудаа цуцлахаар болжээ.

Одоогоор мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу Их Британид коронавирусний түгшүүрийн түвшнийг дөрвөөс гурав луу бууруулсан байгаа. Өөрөөр хэлбэл вирус ерөнхийдөө байгаа ч тархалт өндөр эрсдэлгүй гэсэн үг юм.

Эмнэлэгт хэвтэх хүндрэл, ковидоос үүдэлтэй нас баралт зэрэг харьцангуй буурч, вакцинжуулалт үр дүнгээ өгч байна гэж үзэж байна.

Их Британид насанд хүрэгсдийн гурван хүн тутмын нэг нь бүрэн тундаа хамрагдсан, гуравны хоёр нь эхний тун тариулсан.

Өнгөрөгч нэг сард Их Британи хамгийн эрсдэлтэй Ковидын түгшүүрийн түвшин буюу 5 дугаар бүст байсан. Хоёр сарын сүүлээр дөрөв рүү шилжжээ.

Эх сурвалж: BBC