Иргэд олноор цуглаж, халдвар тархах нөхцлийг үүсгэж байна

Нийгэм
Улсын Онцгой комиссоос анхааруулж байна ‼️‼️
Иргэдийн анхааралд ...
Улс орон даяар халдварт цар тахал тархаж, халдварлагсдын тоо буурахгүй, нас барсан иргэдийн тоо багасаагүй байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 43,938 хүн ковид-19 цар тахлын халдвар авч, уг өвчний улмаас 164 хүний амь нас эрсдэж, нөхцөл байдал хүнд хэвээр байна.
Нөхцөл байдал намжаагүй, эрсдэлтэй байсаар атал Иргэд та бүхэн УОК-оос гаргасан журмыг зөрчиж, нэг дор 5-аас дээш хүн цуглахгүй байх шаардлагыг хүлээж авалгүй олноор цуглаж, халдвар тархах нөхцлийг үүсгэж, өөртөө болон бусдад халдвар тараах нөхцөл үүсгэж, гэр бүлээ төдийгүй олон нийтийг эрсдэлд оруулж байгааг АНХААРУУЛЖ байна.