БНХАУ-ын Синофарм Вероцелл вакциныг ДЭМБ яаралтай горимд хүлээн зөвшөөрлөө

https://news.cgtn.com/

Ковид-19 /дэлхий/
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 5 сарын 7-ны өдөр Синофарм үйлдвэрийн (Beijing Bio-Institute of Biological Products Co Ltd) Ковид-19 вакциныг яаралтай горимд хэрэглэх жагсаалтад оруулснаар дэлхий дахинд ашиглаж болох үйл явцад ногоон гэрлэн дохио өглөө.
ДЭМБ-ын Эрүүл мэндийн бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийн Туслах Ерөнхий захирал Мариангела Симао:

"Энэхүү вакциныг жагсаалтад нэмснээр эрсдэлтэй эрүүл мэндийн ажилтнууд, хүн амаа хамгаалах улс орнуудад  Ковид-19 вакциныг олж авах хурдыг эрчимжүүлэхэд илүү тус дөхөм болно. Бид тухайн үйлдвэрлэгчийг Ковакс хөтөлбөрт нэгдэн вакциныг илүү тэгш хүртээх зорилгод хувь нэмэр оруулаасай гэж шахаж байна"
гэжээ.

ДЭМБ-ын яаралтай горимын жагсаалт бол Ковакс хөтөлбөрийн вакцины хангамжийн гол шаардлага юм. Улс орнууд өөрсдийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд импортлох үйл явцыг түргэсгэдэг.

Синофармын бүтээгдэхүүн болох Вероцелл вакцины хадгалалтын шаардлага хялбар байдаг учир бага зардалтай. Хэрэв хадгалалтын горим алдагдахад өнгө нь хувирах жижиг наалттай гэдгээрээ анхдагч вакцин юм байна. Энэ нь вакциныг аюулгүй хэрэглэж болох эсэхийг эрүүл мэндийн ажилтан мэдэх боломж олгосноороо онцлог юм.

ДЭМБ энэ вакциныг 18-аас дээш насны томчуудад хоёр тун (3-4 долоо хоногийн зайтай) хийхийг зөвлөж байна. Үр дүнгийн хувьд бүх насныханд 79 хувь хүртэл гэж үзжээ.

Клиник туршилтад 60-аас дээш насны цөөн тооны хүн хамрагдсан.

Ийнхүү ДЭМБ-ын яаралтай горимд хэрэглэх вакцинуудын жагсаалтад

1. Pfizer/BioNTech /2020.12.31/,
2. Serum Institute of India Pvt - Covishield /2021.02.15/,
3. Janssen (Ad26.COV2.S) Johnson & Johnson /2021.03.12/,
4. AstraZeneca SK Bio /2021.02.15/
5. Moderna mRNA /2021.05.01/
6. Sinopharm SARS-CoV-2 Vaccine Vero Cell /2021.05.07/ орж байна.


Эх сурвалж: WHO lists additional COVID-19 vaccine for emergency use