Мали улсын иргэн 9 ихэр хүүхэд төрүүлжээ

Энтертэйнмент

Мали улсад 25 настай эмэгтэй 9 ихэр хүүхэд төрүүлжээ. Халима Сиссе гэх эмэгтэй Мароккод амаржиж, түүний хүүхдүүд бүгд эсэн мэнд төржээ.

Малигийн эмч нар хэвлийдээ 7 ихэр тээж байгаа эмэгтэйг Мароккогийн эмнэлэг рүү төрүүлэхээр илгээжээ. Халима бүсгүйд хийсэн дүрс оношилгоогоор түүний хэвлийд 7 ихэр бойжиж байгаа гэж тогтоогоод байсан ч эмэгтэй 9 ихэр төрүүлсэн байна.

Хүүхдүүдийн эцэг BBC агентлагт өгсөн ярилцлагадаа 5 охин, 4 хүүгийн эцэг болсондоо туйлын их баяртай байгаагаа ярьжээ. 9 ихэр хүүхэд тээж төрүүлэх, мөн нэг урагт олон ихэр хүүхэд бойжин, бүгд эсэн мэнд төрөх нь ихэд ховор тохиолдол юм.

2009 онд Америкт 8 ихэр хүүхэд мэндэлж байсан. Гэхдээ ихрүүдийн ээж нь үр суулгуулан олон ихэр тээж төрүүлж байжээ.