Stratolaunch онгоцыг туршин нисгэжээ

Технологи-360

Дэлхийд хамгийн том овор хэмжээтэйд тооцогдох Стратоланч онгоц хоёр дахь удаагийн нислэгээ амжилттай хийжээ. Энэ нь хоёр хэсэг далавчтай, аварга том хэмжээтэй нисэх онгоц юм.

Стратоланч онгоц Америкийн Калифорни мужийн Мохаве цөл газар дахь сансрын нислэгийн буудлаас хөөрсөн байна. Энэ удаагийн нислэг мөн л туршилтын нислэг байсан гэж мэдээлж байгаа юм. Стратоланч онгоцны анхны туршилтын нислэгийг 2019 оны 4-р сард хийж байжээ.

Энэхүү өвөрмөц загвар дизайн бүхий аварга том онгоцыг Америкийн Stratolaunch System компани Майкрософтын Пол Аллентай хамтран бүтээсэн юм. Стратоланч онгоц нь хоёр хэсэг бүхий 117 метрийн урт далавчаар холбогдсон 72 метрийн урттай, 6 хөдөлгүүртэй онгоц.