Мехикод метроны станц хооронд осол болж, 15 хүн амиа алдлаа

Үйл явдал

Мексикийн нийслэл Мехико хотод метроны станц хооронд осол болж, 15 хүн амиа алдсан байна. Мехико хотын метроны шугаманд вагон замаас гарч осолджээ.

Золгүй явдал Мехико хотын метроны Оливос болон Тесонко станцуудын хооронд болжээ. Метроны 12-р шугамын дэргэд метроны станц хоорондын гүүр нурснаас вагон замаасаа гарч осолдсон байна. Ослын улмаас Мехико хотын эрх баригчдын мэдээлж байгаагаар 15 хүн амиа алдаж, 70-аад хүн гэмтэж бэртжээ. Мехико хотын амбан захирагч Клаудия Шейнбаумын мэдээлснээр ослын газраас 34 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Ослын газарт аврагчид, түргэн тусламжийнхан ажиллаж байна.