Хятадын өмнөд хэсгийн Гуаньси-Жуаний автономит дүүрэгт хөрсний нуралт гулгалт болсноос барилгын ажил явагдаж байсан талбай цөмөрчээ. Золгүй явдлын улмаас 3 хүн амиа алдаж, 1 хүн гэмтсэн байна.

Гуаньси-Жуан дүүрэгт болсон явдлын улмаас 4 хүн өртөж, барилгын ажил явуулж байсан машин техник цөмөрчээ. Аврагчид ачааны машинтайгаа газарт цөмрөн орж гацсан ажилчныг аварч, ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Түүнчлэн барилгын талбай дээрээс золгүй явдлын үеэр амиа алдсан 3 хүнийг олжээ. Аврагчдын тооцож байгаагаар хөрсний нуралтын үеэр бараг 90 куб/м хөрс нурсан байна.