ОХУ-д 9 сая хүн вакциндаа бүрэн хамрагджээ

Ковид-19 /дэлхий/

Манай хойд хөрш ОХУ-д COVID-19 коронавирусний халдварын нөхцөл байдал сайжирч, иргэдээ вакцинжуулах ажлыг идэвхтэй зохион байгуулж байна. Өнөөдөр ОХУ-д нийт 13 сая иргэн цар тахлын эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байгаа бол 9 сая хүн 1,2-р тунгаа хийлгэж, вакцинжуулалтад бүрэн хамрагджээ.

Оросод цар тахлын эсрэг Спутник V вакцин гаргасны дараагаар хүн амаа нийтээр нь вакцинжуулж эхэлсэн дэлхийн анхны улс орон болсон юм. Оросын ЭМЯ, Үндэсний халдварт өвчин судлалын төв цар тахлын эсрэг вакцинжуулалтыг улс орон даяараа идэвхтэй зохион байгуулжээ. Хэдийгээр цар тахлын эсрэг хүн амаа дархлаажуулах ажлыг идэвхтэй явуулж байгаа ч нийт вакцинжуулалтынхаа үзүүлэлтээр ОХУ дэлхийн бусад улс оронтой харьцуулахад төдийлөн өндөр амжилт гаргаж чадаагүй байна.

ОХУ нийт хүн амынхаа ердөө 8%-ийг вакцинд бүрэн хамруулаад байгаа бол энэ үзүүлэлт Израильд 63%, Их Британид 50,5%, АНУ-д 44,18%-тай байгаа юм.