Энэтхэгт цар тахлын дэгдэлт өндөр хэвээр байна

Ковид-19 /дэлхий/

COVID-19 коронавирусний халдварын нөхцөл байдал хүндрээд байгаа Энэтхэг улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд цар тахлын дэгдэлт өндөр хэвээр байжээ. Сүүлийн 24 цагийн байдлаар энэ улсад цар тахлын халдвараар 3,689 хүн амиа алдаж, шинээр 400 гаруй мянган халдвар бүртгэгдсэн байна.

Энэтхэгийн эрүүл мэндийн салбар цар тахлын халдварын нөхцөл байдал ийнхүү хүндрэхэд ямар ч бэлтгэлгүй байжээ. Улсын болон хувийн эмнэлгүүд бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллаад ч цар тахлын халдвартай тэмцэж хүчрэхгүй байна. Үүнээс шалтгаалан халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрч, хөдөө алслагдсан нутгийн иргэд гэрээрээ эмчлүүлэхээс өөр сонголт үлдэхгүй байгаа юм.

Энэтхэгт цар тахлын нийт халдварын тохиолдол 19 сая давж, энэ үзүүлэлтээр ДЭМБ-ын жагсаалтад АНУ-ын дараа 2-рт бичигдэж байна. Түүнчлэн Энэтхэгт цар тахлаар нас барсан нийт иргэдийн тоо 215 мянгад хүрчээ.