Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэллээ.
Засгийн газар
Монгол Улс Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2023.03.01/ боллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийн либералчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх онгоцны буудлыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгох зорилт тусгагдсан байдаг.
Монгол улс болон БНСУ-ын ЗГ хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах зөвлөлдөх уулзалт эхэллээ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах зөвлөлдөх уулзалт эхэллээ. Тус уулзалт Улаанбаатар хотноо хоёрдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд болно.
Монгол цэргийн эмч нарт БНТУ-ын армийн командлагчид талархал илэрхийлжээ
БНТУ-ын Хатай муж Антакья хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлэг өнгөрсөн 24 цагийн хугацаанд гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай нийт 72 иргэнд /10 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүллээ.
Аврах багийнхан үүргээ гүйцэтгээд эх орондоо ирлээ
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монголын аврах баг БНТУ-д энэ сарын 08-16-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирлээ.
Монгол, Солонгосын бизнес форум Сөүл хотноо боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл хотод өнөөдөр болсон Монгол, Солонгосын бизнес форумд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Монгол Улс, Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ
Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Катар Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, агаарын харилцааны асуудлаар санал солилцож, хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.