2026.05.30 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 14 | ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
Наран ургах шингэх: 04:57-20:42
Билгийн өдөр, гараг:
Шинийн арван дөрвөнд тойн болох, мал худалдан авах, балгадын үйл, замд гарах эрхшээх үйлд сайн.
Номлох, сонсох, үр тавих боолыг шүтүүлэхийг тэвч.
Үс засуулбал:
Төгс жаргалан болно. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд эрхэм сайн.
Одны тохиол:
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн.
Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтэн барилдлага:
Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.