2026.05.29 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 13 | ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Наран ургах шингэх: 04:57-20:41
Билгийн өдөр, гараг:
Шинийн арван гурванд барилга тэргүүтэн шороо, газрын үйл, замд гарах, ихэтгэх, дэлгэрэнгүй үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал:
Жаргал ирнэ. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн.
Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтэн барилдлага:
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.