ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.05.28/ Наран ургах, шингэх 04:58-20:40

Зурхай

2026.05.28 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 12 | ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

Наран ургах шингэх: 04:58-20:40

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван хоёронд шүтээнийг босгох, гал голомт үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн амирлангуй үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал:

Өвчин эмгэг ирнэ./хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Хотол чуулган: санасан хэрэг түргэн бүтнэ. Хэл амыг намдаах,  арга эвийг олох,  түргэн бүтээх үйлс,  мөр гаргах,  аливаа үйлийг үүсгэх зарга хагалахад сайн.

Шүтэн барилдлага:

Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх.  Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй,  алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.