2026.05.26 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР
Наран ургах шингэх: 05:00-20:38
Билгийн өдөр, гараг:
Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.
Замд гарвал муу тул тэвч.
Үс засуулбал:
Эрхтэн хүчин дэлгэрнэ. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.
Шүтэн барилдлага:
Тийн мэдэхүй өдөр - эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, дайсныг дарагч, ширүүн үгт, хилэнц таалагч, дээдсийн ачаар амьдрагч болох. Энэ өвдвөл 3, 5, 8 хоногт эс үхвээс түүний хойно 8 хоногоос эдгэх, мөрд орвол олз олж тахигдах, хулгайч шар үстэй жижиг нүүртэй, алдсан юмыг дуугүй хүлээвэл олдох, зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих цангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой.