2026.05.23 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР
Наран ургах шингэх: 05:03-20:35
Билгийн өдөр, гараг:
Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.
Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал:
Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.
Одны тохиол:
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн.
Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтэн барилдлага:
Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг дурьдахуй.