2026.05.22 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР
Наран ургах шингэх: 05:04-20:34
Билгийн өдөр, гараг:
Шинийн зургаанд нас, эдийн бүтээл, худалдаа ба тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл зовхид сайн.
Гадагш өгөх тэргүүтнийг тэвч.
Үс засуулбал:
Зүс царай сайжирна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтэн барилдлага:
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.