ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.05.20/ Наран ургах, шингэх 05:06-20:31

Зурхай

2026.05.20 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 4 | ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

Наран ургах шингэх: 05:06-20:31

Билгийн өдөр, гараг:

Шинийн дөрвөнд бэр, худалдаа, арилжаа, тариалангийн үйл хийгээд цагаан зүгийн үйлд өлзийтэй.

Хэрүүл, тэмцлийг тэвч. 

Үс засуулбал:

Бие эрхтний хүч сайжирна.

/хүүхдийн даахь/

Сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтэн барилдлага:

Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.