ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.05.19/ Наран ургах, шингэх 05:07-20:30

Зурхай

2026.05.19 МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 3 | ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Наран ургах шингэх: 05:07-20:30

Билгийн өдөр, гараг:

Шинийн гурванд замд гарах, гэр бүрэх, гал голомтыг үүсгэх тэргүүтэн дэлгэрэнгүй үйл хийгээд эрхшээх үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, худаг малтахыг тэвч. Өвдвөл тэнгэр, хүн адын хорлол болжээ.

Үс засуулбал:

Баян болно.

/хүүхдийн даахь/

Сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр  тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Шүтэн барилдлага:

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.