ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12-р сарын 20-ноос эхэлнэ

Боловсрол

Ерөнхий боловсролын сургуулиуд танхим, цахимаар ээлжлэн сургалтаа явуулж байгаа.  

Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хувьд бүх ангийн сурагч 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэл амарна.

Халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулах эрхтэй байна.