Боловсрол

Гурав ба түүнээс дээш ангид халдвар илэрвэл сургуулийн бүх сурагчдыг цахим сургалтад шилжүүлнэ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133-р сургуульд халдварын 2 тохиолдол илэрч, сургуулийг нийтээр нь тусгаарлах арга хэмжээ авчээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, хоёр сурагч халдвар авсан байна.

ЭМЯ болон БШУ-ны Яамнаас батлан гаргасан тушаалд  нэг ангиас халдвар илэрвэл тухайн ангийг, нэг давхраас 3 ба түүнээс дээш ангид халдвар илэрвэл тухайн давхрыг, давхар бүрт халдвар илэрвэл тухайн сургуулийн бүх  сурагчдыг 7 хоног цахим сургалтад шилжүүлэхээр заагаад байна.

Танхимын сургалт эхлэхтэй холбоотой сургуулийн эмч, багш ажилчдад  ковид-19 халдварын шинжилгээ авах, тандалт судалгаа хийх сургалт зохион байгуулсан. Нэг сургуульд  3 хүний бүрэлдэхүүнтэй тандалт хариу арга хэмжээний баг  ажиллаж байгаа.

Сэжигтэй тохиолдол илэрвэл сургуулийн тандалт судалгааны баг эхний хариу арга хэмжээг авч батлагдсан тохиолдолд дүүргийн эмнэлэгт мэдэгдэх ёстой юм.

Эцэг эхчүүд хүүхдэдээ шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хичээлд нь явуулахгүй байх, өөрөө шинж тэмдэгтэй бол мөн адил хүүхдээ сургуульд нь явуулахгүй байхыг сануулж байна.