Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улс БНАСАУ-тай яриа хэлэлцээр явуулж, олон улсын түвшинд Пхеньяны байр суурийг илэрхийлж, хэл амаа эв зүйгээр ололцоход нь дэмжин тусалж байна. Үүгээрээ Монгол улс Пхеньян болон олон улсын нийгэмлэгийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

АНУ дахь Монгол улсын элчин сайд Жаргалсайханы Энхсайханы мэдэгдэж байгаагаар 2015 оноос эхлэн Монголын тал Умард Солонгостой уламжлалт найрсаг харилцаатай улс орнуудын хувиар хэд хэдэн удаагийн хоёр талт уриа хэлэлцээр явуулж байжээ. Энэ талаар Энхсайхан Вашингтон дахь Дэлхийн Энхтайвны сангийн дугуй ширээний уулзалтын үеэр мэдээлсэн байна.  

Энхсайхан Блю Баннер нэртэй олон нийтийн байгууллагын төлөөлөгчийн хувиар улс орнуудын, бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, дайсагналцсан байдлаас сэргийлэх уулзалт, арга хэмжээ зохион байгуулж байжээ. Энэ ажлынхаа хүрээнд Солонгосын хойгт энхтайван байдлыг сахин хамгаалахад чиглэгдсэн хэд хэдэн уулзалт Улаанбаатар хотноо явуулж байсан юм.